ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМД ТАВТАЙ МОРИЛНО УУ !


Дэлгэцийн баруун дээд буланд байрлах БҮРТГҮҮЛЭХ товчийг даран бүртгүүлнэ үү.

Сургалтын өмнөх хэрэгцээний судалгаанд ЭНД дарж хамрагдана уу.

 

БҮРТГҮҮЛЭХИЙН ӨМНӨХ ДАРААХ ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖТЭЙ САЙТАР ТАНИЛЦАНА УУ. 


Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах багш, ажилтнуудад тавигдах шаардлага:

1)    Эхний жилийн сургалтад хамрагдах бол:

·         Багшаар ажиллах эрхийн шалгалтад тэнцэн, багшаар ажиллах эрхтэй болсон /ногоон үнэмлэх/ багш

·         Эхний жилдээ байгаа ажиллаж багш, удирдах болон бусад ажилтнууд

·         Одоо өөрийн үндсэн мэргэжлийн дагуу багшаар ажиллаж буй болон/эсвэл тухайн албан тушаалд  ажилладаг байх (үндсэн болон түр)

2)    5 дахь жилийн сургалтад хамрагдах бол:

·         Багшлах эрхтэй байх /2013 оны 1 сарын 1-нээс 2014 оны 1 сарын 1-ны хооронд анх ажилд орсон бол багшлах эрх болон ажиллах эрх шаардахгүй/

·         Одоо өөрийн үндсэн мэргэжлийн дагуу багшаар ажиллаж буй болон/эсвэл тухайн албан тушаалд ажилладаг байх (үндсэн болон түр)

·         2013-2014 оны хичээлийн жилд багшаар болон тухайн албан тушаалд ажилд орсон байх буюу анх ажилд орсноос хойш 5 дахь жилдээ ажиллаж байх /хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгал төлөгдсөн бол тухайн хугацааг ажилласан жилд тооцно/

·         Ажилласан жил нь 5 жил хүрсэн ба дунд нь 3 ба түүнээс дээш жил дунд нь завсардсан боловч ажиллах эрхийн шалгалтад тэнцэн, ажиллах эрхтэй болсон багш

·         Багшлах эрхийн хүчинтэй хугацаа дууссан эсвэл 2018 онд дуусгавар болж байгаа багш

3)    10 дахь жилийн сургалтад хамрагдах бол:

·         Багшлах эрхтэй байх

·         Одоо өөрийн үндсэн мэргэжлийн дагуу багшаар ажиллаж буй болон/эсвэл тухайн албан тушаалд ажилладаг байх (үндсэн болон түр)

·         2008-2009 оны хичээлийн жилд багшаар болон тухайн албан тушаалд ажилд орсон байх буюу анх ажилд орсноос хойш 10 дахь жилдээ ажиллаж байх /хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгал төлөгдсөн бол тухайн хугацааг ажилласан жилд тооцно/

·         Ажилласан жил нь 10 жил хүрсэн ба дунд нь 3 ба түүнээс дээш жил дунд нь завсардсан боловч ажиллах эрхийн шалгалтад тэнцэн, ажиллах эрхтэй болсон багш

·         Багшлах эрхийн хүчинтэй хугацаа дууссан эсвэл 2018 онд дуусгавар болж байгаа багш

4)    15 дахь жилийн сургалтад хамрагдах бол:

·         Багшлах эрхтэй байх

·         Одоо өөрийн үндсэн мэргэжлийн дагуу багшаар ажиллаж буй болон/эсвэл тухайн албан тушаалд ажилладаг байх

·         2003-2004 оны хичээлийн жилд багшаар болон тухайн албан тушаалд ажилд орсон байх буюу анх ажилд орсноос хойш 10 дахь жилдээ ажиллаж байх /хүүхэд асрах чөлөөний хугацаанд нийгмийн даатгал төлөгдсөн бол тухайн хугацааг ажилласан жилд тооцно/

·         Ажилласан жил нь 15 жил хүрсэн ба дунд нь 3 ба түүнээс дээш жил дунд нь завсардсан боловч ажиллах эрхийн шалгалтад тэнцэн, ажиллах эрхтэй болсон багш

·         Багшлах эрхийн хүчинтэй хугацаа дууссан эсвэл 2018 онд дуусгавар болж байгаа багш

Онлайн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай буюу бэлтгэх зүйлс:

·         НДД-ийн сканнердсан файл /Нүүр буюу хувийн мэдээлэлтэй хэсэг, тушаалтай тал, нийгмийн даатгал төлөлтийн бичилт хэсэг (бүх он) / ЗУРАГ ХЭЛБЭРЭЭР ХАДГАЛСАН БАЙХ

·         Багшлах эрхийн үнэмлэхний сканнердсан файл ЗУРАГ ХЭЛБЭРЭЭР ХАДГАЛСАН БАЙХ

·         Эхний жилийн багш нар багшаар ажиллах эрхийн үнэмлэхний бүртгэлийн дугаараа оруулах

 

Бүртгүүлэхдээ мэдээллээ үнэн зөв, гүйцэд оруулна уу. Сургалтад хамрагдах шаардлагад нийцсэн багш нарыг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамруулна. 


Лавлах утас: 70140052 /ажлын цагаар/